Алсын хараа
Ламын Гэгээний өв, сургаалд тулгуурлан буянт үйлсийг түгээн дэлгэрүүлж, хүний хөгжил, нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах, олон нийтийн итгэл хүлээсэн тогтвортой институц болон төлөвшинө.
Шашин, соёлын өвийг хадгалан хамгаалж, хүний хөгжил, боловсрол, энэрэн нигүүлсэхүй, сайн үйлсийг тогтвортой түгээн дэлгэрүүлнэ.
Өндөр гэгээн Занабазар, Ламын Гэгээн Лувсанданзанжанцан, Зая гэгээн Лувсанпэрэнлэй нарыг хүндэтгэн “Гурван зул” хэмээн нэрлэдэг.
Өндөр гэгээний “наран, саран мэт хоёр шавийн нэг” хэмээн алдаршиж, Монголын шашин, соёл, эрдэм ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүн юм.
Энэтхэгийн Гомандацанд суралцаж, 2024 оноос Пенсильванийн их сургуульд шашин, соёл, гүн ухааны чиглэлээр магистрт суралцаж байна. 2028 онд эх орондоо ирэхээр төлөвлөж буй нь Ламын Гэгээний өв, номын үйл хэргийг орчин цагийн боловсрол, хүний хөгжил, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх шинэ боломж юм.
Ламын Гэгээний өв, сургаалд тулгуурлан буянт үйлсийг түгээн дэлгэрүүлж, хүний хөгжил, нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах, олон нийтийн итгэл хүлээсэн тогтвортой институц болон төлөвшинө.
Шашин, соёлын өвийг хадгалан хамгаалж, судлан олон нийтэд таниулахын зэрэгцээ шашин, соёлын бүтээн байгуулалтыг дэмжиж, бясалгал, сэтгэл зүйн боловсрол, хүүхэд, залуучуудын хөгжил, сайн үйлсийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ.
Хийд өдөр тутмын хурал ном, уламжлалт зан үйл, ёслол, сургалт, бясалгал, өв соёлын судалгааг хамарсан байнгын үйл ажиллагаа явуулж, лам хуврагын боловсрол, иргэдийн сүсэг бишрэлийн орон болж байна.
Бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 2029 оны ойгоор ашиглалтад оруулах зорилготой.
Дэмжлэгийг жилд дөрвөн удаа — улирал тутам тогтмол хэрэгжүүлнэ.
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан ахмад настан, хүүхэд болон дэмжлэг шаардлагатай иргэдэд тусламж үзүүлнэ.
Сэтгэл зүйн боловсрол, бясалгал, зөв амьдрах ухааны сургалт, уулзалтад хамруулна.
Жил бүр олон нийтийг хамарсан номын айлдвар, лекц зохион байгуулж, буддын гүн ухаан, зөв амьдрах ухааныг түгээнэ.
Баянхонгор аймагт тэмээний үүлдэр угсаа, тэмээн соёлыг хадгалан өвлүүлэх баярыг жил бүр уламжлал болгон дэмжинэ.
Өрхийн нөхцөл, амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хэрэгцээнд үндэслэн сонгоно.
Иргэн, гэр бүл, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны оролцоо, нөөцийг нэгтгэнэ.
Хүнс, хувцас, ахуйн хэрэглээ, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн сургалтыг улирал тутам хүргэнэ.
Хамрагдсан иргэдийн тоо, үзүүлсэн дэмжлэг, үр дүнг хэмжиж, ил тод тайлагнана.
2026 оны 9 дүгээр сараас Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийдэд уламжлалт “Маань хөгжөөх” зан үйлийг сэргээн, хийдийн байнгын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ.
Зан үйлийг бясалгал, сэтгэлийн төвлөрөл, энэрэн нигүүлсэхүй, зөв амьдрах ухаантай уялдуулан иргэдийн дотоод амар амгалан, эерэг хандлагыг төлөвшүүлнэ.
Энэ бол нэг удаагийн ажил бус, олон үе дамжин үр шимээ өгөх үйл хэрэг. Мэдлэг, туршлага, сэтгэл, нөөц боломжоо нэгтгэн Монголын шашин, соёл, үндэсний үнэт зүйлийг хамгаалан өвлүүлэхэд хамтдаа хувь нэмэр оруулъя.
Цогчэн дуган нь хүрээ хийдийн гол төв байгууламж — лам хуврагууд өдөр тутмын хурал номоо чуулан уншдаг номын их өргөө юм. “Цогчэн” нь бүрэн бүтэн чуулган гэсэн утгыг илэрхийлдэг.
Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийдийн Цогчэн дуганы бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд Ламын гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойгоор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах нь сангийн тэргүүлэх ажил юм.
Лам хуврагууд Цогчэн дуганд чуулан өдөр тутмын хурал ном уншиж, ёслолын хуваарийг баримтална.
Цагаан сар, Бурхан багшийн Их дүйчэн зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хурал, ёслолыг уламжлалын дагуу хүргэнэ.
“Маань хөгжөөх” зан үйл, зөв амьдрах ухааны сургалт, бясалгалын хуралд иргэд чөлөөтэй хамрагдана.
Судар, гар бичмэл, шүтээн, түүхэн баримтыг хамгаалж, бүртгэлжүүлэн судалгаа, үзэсгэлэнгийн ажил хийнэ.
Ламын гэгээнтэн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаагийн урилгаар Пусан хотод айлчилж байна.
Гэгээн багш дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, судалгааны салбарт өндөр нэр хүндтэй Ivy League буюу АНУ-ын нэр хүнд бүхий найман их сургуулийн нэг болох University of Pennsylvania /Пенсильванийн их сургууль/-д Монгол судлалаар магистрын зэрэг горилон суралцах юм.
1740 онд байгуулагдсан Пенсильванийн их сургууль нь АНУ-ын хамгийн ууган, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд бизнес, санхүү, эдийн засаг, технологи, анагаах ухаан зэрэг олон салбараар тэргүүлэх сургалт, судалгаагаараа алдартай.
Ийнхүү гэгээнтэн эрдэм номын их өргөөнд суралцаж, мэдлэг боловсролоо ахиулан, дэлхийн түвшний эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах шинэ замыг нээж байна.
Ламын гэгээнтэн таны эрдэм номын их замд өлзий хутаг оршиж, оюун билгийн гэгээ улам дэлгэрэх болтугай.
Зуны тэргүүн сарын билгийн арван наймны энэ өдөр Ламын гэгээнтэн болон Гачин гэгээнтэн тэргүүтэй лам хуврагууд, Монгол төрийн элч төлөөлөгчид, Баянхонгор аймгийн удирдлагууд, сүсэгтэн олон Төрийн тахилгат Их богд хайрхнаа ёслол төгөлдөр тахиж, хүндэтгэл үзүүллээ.
Тахилгын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан баг хамт олон, чин сэтгэлээр сүсэглэн оролцсон та бүхэнд талархал илэрхийлж, бидний хийсэн буянаар хамаг амьтан амгалан байж, буяны хур арван зүгтээ дэлгэрэх өрөөл өргөе.
Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн “Ахмад настан асрамжийн үйлчилгээний төв”-ийн ахмадууд, “14 дүгээр цэцэрлэг”, “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг”-ийн багачуудад эх үрсийн баярын бэлэг гардууллаа.
Ламын гэгээнтэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй эх, нялхаст болон тасгийн албан хаагчдад эх үрсийн баярын бэлэг гардууллаа.
Дансны мэдээллийг та бидэнд өгсний дараа энд тавина.